Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2019.12.24-ны өдөр нийт 390 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 324-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 7 хүн гэмтэж бэртсэн.
Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл
• Явган зорчигч мөргөх хэлбэрээр-6
• Мөргөлдөх хэлбэрээр -1 тус тус хөдөлгөөнд оролцсон байна.
Нийт явган зорчигч мөргөсөн ослын 7 автомашины 6 автомашин T.Prius байсан.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 27 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:
2019.12.25-ны шөнийн 01.00 цагийн орчим Баянгол дүүргийн 22 дугаар хороо Хасбаатарын гудамж “Анар” дэлгүүрийн урд замд Honda Fit маркийн автомашины жолооч Б /20 нас, эрэгтэй/ нь согтууруулах ундаа тээврийн хэрэгсэл жолоодож “Нийслэлийн түргэн тусламжийн төв”-ийн Hyundai Starex автомашинтай мөргөлдсөн осол бүртгэгдсэн байна.
Түргэн тусламжийн автомашин дуудлагад явж байсан.
Согтуу жолоочоос болж хүний амь нас, эрүүл мэнд хохирох цаашлаад бусдын амьд явах эрх зөрчигдөх ноцтой үр дагавартай тул иргэд жолооч та бүхэнд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл бүү жолоодоорой !!!!
Нийслэлийн иргэдэд эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэх түргэн тусламжийн 1 автомашин эвдрэл гэмтлийн улмаас тодорхой хугацаанд үйлчилгээнд гарч чадахгүй нөхцөл байдал бий болж байна. Ухамсаргүй согтуу жолоочийн тэнэг үйлдлээс болж иргэд бидний эрх ашиг хохирох учиргүй.