Тодруулбал, өмнөх оны мөн үетэй харьцуулахад энэ онд бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 4633 хэрэг буюу 19.4 хувиар буурчээ.
Мөн гэмт хэрэг илрүүлэлт 10.4 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Энэ нь 2019 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг зөрчлийг цаг алдалгүй илрүүлж, таслан зогсоох ажлыг сайжруулахын тулд авч хэрэгжүүлсэн олон ажлуудын үр дүн гэдгийг НЦУГ-ынхан болоод Нийслэлийн удирдлагууд онцоллоо.
Тухайлбал, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн дарга, НИТХ-ын дарга Р.Дагва хэлсэн үгэндээ “Нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн гаралт буурсан гэсэн үзүүлэлттэй энэ амжилтаа ирэх жил улам бататган гэмт хэргийг бууруулах, илрүүлэлтийг сайжруулахын төлөө ажиллах ёстой. Өнөөдрийн бидний тайлангийн хурал ч ирэх жилд амжилттай ажиллахын эхлэл гэж ойлгож байна.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас энэ оны эхэнд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг дэмжих чиглэлээр Олон нийтийн цагдаа, урамшилт эргүүл, Оюутан цагдаа ажиллуулах санхүүжилтийг шийдвэрлэсэн нь тодорхой үр дүнгээ өгсөн ажил болсон. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хоёр тэрбум найман зуун далан есөн сая гаруй төгрөгийн төсөв батлагдсан нь өмнөх оны төсвөөс 24 буюу 575.2 сая төгрөгөөр нэмэгдүүлж чадсан нь мөн үр дүнгээ өгсөн.” гэлээ
Мөн өнөөдрийн тайлангийн хурлын үеэр гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд зориулж Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс,
. Эдгээр автомашинуудыг дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд хуваарилснаар иргэдээс ирүүлсэн дуудлага, мэдээлэлд богино хугацаанд очих боломж бүрдэх юм.