Кубын Ардын засгийн Үндэсний ассамблей Мануэль Марреро Крусыг Ерөнхий сайдаар томиллоо. Энэ тухай парламентын хэвлэлийн албанаас бямба гарагт мэдээлсэн байна.
Крус нь Ерөнхий сайд болохоосоо өмнө тус улсын Аялал жуулчлалын сайдаар 16 жилийн турш ажиллаж байсан гэнэ. Ийнхүү тэрбээр 43 жилийн дараа Кубын Засгийн газрын анхны тэргүүн болж байна. Түүнээс өмнө Фидель Кастро энэ албыг хашиж байсан.
Фидель Кастро нь тэртээ 1976 онд Ерөнхий сайдын суудлыг халж, Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулсан юм. Харин 2019 онд Куба улс Үндсэн хуулиа өөрчилж, Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүний албан тушаалаа эргүүлэн авчирч, түүнчлэн коммунизмыг байгуулахаасаа татгалзаж, хувийн өмчийг хэсэгчлэн зөвшөөрсөн байна.
KP.RU