“Алтан бүс” тэмцээнд Н.Батсуурь түрүүлж 1.9 тэрбум орчим төгрөг гардан авлаа

2019-12-23 09:33
f11382f90a5be6434a2a1e462be57117_195295

БНХАУ-ын Ордос хотод дэлхийн мэргэжлийн бөхийн аварга шалгаруулах “Алтан бүс” тэмцээн өнгөрсөн бямба гарагт болж, Монгол Улсын аварга Н.Батсуурь түрүүлж, аймгийн арслан Б.Тэмүүлэн дэд байрт шалгарав.

Тэмцээний зохион байгуулагчид түрүү бөхийг  таван сая  юань буюу 1.9 тэрбум орчим төгрөгөөр урамшуулсан байна.

Анх удаа зохиогдсон уг барилдаанд Монгол, БНХАУ, ОХУ, АНУ-ын бөхчүүд оролцсон бөгөөд манай улсаас улсын арслан П.Бүрэнтөгс, Ц.Содномдорж, улсын харцага Т.Баасанхүү, О.Хангай, Н.Золбоо тэргүүтэй 30 гаруй бөх хүрэлцэн очиж хүч үзсэн юм.