Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад цас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө  голын хөндийгөөр   21-26 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус, говийн бүн нутгийн хойд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 6-11 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 11-13 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 22 градус хүйтэн, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн