2019-12-21 12:101min00

Ашигт малтмалын 21 лицензийг цуцаллаа

27265141_1786531198084716_1442513214_o(3)

шигт малтмал, газрын тосны газрын тайланд дурдсанаар 2019 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 16-ны өдрийг хүртэлх байдлаар шинэ ашиглалтын тусгай зөвшөөрөл дөрвийг олгосон бол  шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгоогүй байна. Түүнчлэн  ашигт малтмалын 21 лиценз цуцалжээ.

Улсын хэмжээнд 9.4 сая га талбайд ашигт малтмалын ашиглалтын 1666, хайгуулын 1139  тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байгаа талаар Ашигт малтмал, Газрын тосны газар мэдээлсэн юм.

Харин Ашигт малтмалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр ирэх онд тусгай зөвшөөрлийн төлбөрт 36 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр Сангийн яам тооцоолжээ.

Үзүүлэлт Тоо Хувь Гектар Хувь Нийт нутаг дэвсгэрт эзлэх %
Нийт 2,805 100% 7,422,820.6 100 4.7%
Хайгуулын 1,139 40.6% 5,799,510.2 78.1 3.7%
Ашиглалтын 1,666 59.4% 1,623,310.5 21.9 1%