Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг дарга Б.Баттулга иргэн, аж ахуйн нэгжүүдээс хандив авсан гэх гомдол, мэдээллийг Авлигатай тэмцэх газар хянан шалгаад илэрсэн зөрчилд хариуцлага тооцуулахаар тус аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнд албан тоот хүргүүллээ.
Б.Баттулга нь Засаг даргын Тамгын газрын хурлын танхимыг тохижуулахад зориулж тус суманд ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Шинь Шинь” ХХК-иас 29 сая төгрөгийн хандив, санхүүгийн туслалцааг авсан байна.
Тэрбээр өөрийн удирдлага, эсхүл эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасан хязгаарлалтыг зөрчжээ.
Иймд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3 дахь заалтыг үндэслэн Дашбалбар сумын Засаг дарга Б.Баттулгад хариуцлага тооцож, авсан арга хэмжээний талаарх хариуг ирүүлэхийг Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнд мэдэгджээ.
1 comment
Наадах чинь жинхэнэ хулгайч бацаан даа