Өвөлдөө утаа, зундаа өмхий үнэртдэг байсан энэ хоёр “Толгойны өвчин” арилж эхэллээ. Агаарын бохирдол мэдэгдэхүйц буурч байгааг иргэд, олон нийт сайшаан хэлж байна. Тэгвэл зундаа үнэртдэг байсан Төв цэвэрлэх байгууламжаас ялгарах үнэр дахиж үнэртэхгүй боллоо.
Олон жилийн туршид хуримтлагдсан хур лаг, өдөр тутамд гарч буй шингэн лаг, байгалийн аргаар хатааж буй 44 карт дахь лагаас өмхий үнэр ялгарч, үнэр тархдаг байсан бол өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Барилга, хот байгуулалтын яамнаас үнэрийг арилгах төсөл хэрэгжүүлсний үр дүнд лагаас ялгарах үнэр ийнхүү бүрэн дарагдлаа.
Лагийг боловсруулж бордоо болгох төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
Төслийн хүрээнд хуримтлагдсан 250,000 м3 хур лаг болон байгалийн аргаар хатааж буй 44 карт дахь 600,000 м3 лагийг Япон улсын технологи болон Монгол эрдэмтдийн туршлагаар үнэргүйжүүлж, бордоо, хар шороон хөрс болгон боловсруулж дууслаа.
Лагийг боловсруулан гаргаж авсан бордоо, хар шороон хөрсийг цаашид Улаанбаатар хотын ногоон байгууламж, уул уурхайн нөхөн сэргээлтийн хэрэгцээнд ашиглах нөхцөл бүрдэж байна.
Лаг усгүйжүүлэх байгууламжийг барьж ашиглалтад орууллаа
Төв цэвэрлэх байгууламжид өдөр тутамд ирдэг 1,200м3 түүхий лагийг ил задгай аргаар хатаадаг байсныг бүрэн зогсоож, лаг усгүйжүүлэх байгууламжийг ашиглалтад оруулаад байна. Ингэснээр өглөө оройдоо түүхий лагийг шахах үед гардаг байсан үнэр мөн адил бүрэн ариллаа.
Ийнхүү “Их хот”-ын нэгэн асуудал бүрэн шийдэгдэв.
БХБЯ
2 comments
Барилгын сайд Баделхан монголыг баснаас арилгасан байна. Баярлалаа
Сайн мэдээг тоохгүй муулах юм гарахаар хошууран зүтгэдэг ард түмэн болждээ баярлаж бичсэн бололтой зүйл нь ч муу үг дагуулаастай