Монгол Улсын Засгийн газрын 419 дүгээр тогтоолоор улсын нөөцөөс өвөлжилт хүндэрсэн зарим аймаг, сумдад шуурхай албаны автомашиныг олгохоор шийдвэрлэсэн. Шуурхай албаны автомашин гардуулах ажиллагаа өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт боллоо.
Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар, Өлзийт сумын ЗДТГ, Булган аймгийн Сайхан сумын ЗДТГ-т УАЗ Хантер загварын автомашин, Өвөрхангай аймгийн Цагдаагийн газар, Есөнзүйл сумын ЗДТГ, Булган аймгийн Онцгой байдлын газар, Сайхан сумын ЗДТГ, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 73 дугаар анги, Дундговь аймгийн Онцгой байдлын газар, Хүнс хөдөө аж ахуйн газруудад тус тус УАЗ Фургон автомашиныг гардууллаа.
Онцгой байдлын ерөнхий газар