Өнөөдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны 39 дүгээр байрны хойд тал, 40 дүгээр байрны зүүн тал, түргэн тусламжийн 102 төвийн авто баазын өмнө талд зөвшөөрөлгүй баригдсан тоосгон 20 гараашийг Засаг даргын захирамжаар албадан буулгах ажил эхэллээ.
Энэхүү ажилд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Цагдаагийн газар, Газар зохион байгуулалтын алба, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, 6 дугаар хорооны Засаг даргын ажлын алба бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна.
Өмнө нь ажил хариуцсан хэлтсүүдээс хууль, эрх зүйн хүрээнд зөвшөөрөлгүй, хууль бусаар барьсан гараашийн эздэд газрыг чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг удаа дараа хүргүүлж, өдөр тутмын сонин хэвлэлээр мэдээллийг зарласан юм.
Тус орчинд Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/750 тоот захирамжаар 6 дугаар хорооны цогцолбор барилга барих 500 мкв газрыг дүүргийн нэр дээр олгосон байдаг.
СБД-ийн ЗДТГ
2 comments
Гараж гэсэн орос үг. Граж, гараш, граш… өөр юу юу гээл бичсэн харагдана аа?!
Gazriig n zarchaagyi l bol