2019-12-19 10:481min00

Нэр хаяг тодорхойгүй 25-30 орчим насны эрэгтэй хүний цогцос дулааны шугамын худгаас олджээ

1hudag

Нэр хаяг тодорхойгүй 25-30 орчим насны эрэгтэй  цогцос дулааны шугамын худгаас олдсон байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 5-р хороо Монелийн уулзаварын хойд талын Дулааны шугамын худаг дотор хүний цогцос байна гэсэн дуудлага өчигдөр 18 цагийн үед НОБГ-т иржээ. Мэдээллийн дагуу Нийслэлийн аврах ангийн алба хаагчид ажиллаж, цогцосыг гарган БЗД-ийн цагдаагийн 1-р хэлтэст шилжүүлсэн байна. Уг худаг нь 3 метрийн гүнтэй байжээ.

Н.БАТАА