2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр I, II, III ангиллын 37 хувьцаат компанийн 823,278,644 төгрөгийн үнийн дүн бүхий 12,388,408 ширхэг хувьцаа арилжигдсанаас 19 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Тээвэр дархан” ХК (TEE +15.00%) болон “Ремикон” ХК (RMC +15.00%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Махимпекс” ХК (MMX -5.73%) болон “Монгол Базальт” ХК (MBW -4.63%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“TOP 20” индекс 0.35 хувиар буурч 18923.58 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,607,625,227,362.64 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг дараахь холбоосоор үзнэ үү http://mse.mn/mn/trade_history/2019-12-18
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ