“CORPORATE” ТӨВ / БАЯНГОЛ ЗОЧИД БУУДЛЫН ХОЙНО /
09:00 цагт: Тээврийн цагдаагийн алба, Тээврийн прокурорын газрын удирдлагууд орон нутгийн автозамд хот хоорондын том оврын автобустай үйлдэгдсэн зам тээврийн ноцтой осол, хэргийн талаар холбогдох аж ахуй нэгж, байгууллагуудын захирал удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, осол хэргийн шалтгаан нөхцөл, цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар хуралдана. Утас: 99193734

ШУА-ИЙН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН БАЙР
09:30 цагт: ШУА-ийн ээлжит Их чуулган болно. Академичид “Тогтвортой хөгжилд шинжлэх ухааны үүрэг, оролцоо: Шинэ хандлага, шинэ боломж” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлнэ. Утас: 98119897

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
11:00 цагт: Монгол Улс-БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх ажлын хаалт болно.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
12:00 цагт: МХЕГ-аас шинэ жилийн баярыг угтан хийгдэж байгаа урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын талаар болон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд экспортын гэрчилгээ, импортын мэдэгдэл бичиж, олгох асуудлыг орон нутгийн МХГ, ХМХА-дад шилжүүлсэн зэрэг төвлөрлийг сааруулах зорилгоор хийгдэж буй томоохон ажлуудын талаар мэдээлэл өгнө. Утас: 91989890, 99094993

ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ
15:00 цагт: Хавдар судлалын үндэсний төвийн ашиггүй талбай бүхий хоёр давхрын дээврийн хэсэгт 200 м2 талбайд JCI байгууллагын санаачлагаар байгуулсан Сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх төвийн нээлт болно. Тус төвийн барилгыг БНТУ-ын 100 хувийн буцалтгүй тусламжийн хүрээнд Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг(ТИКА)-аас барьж байгуулан дотор тохижилтын хамт хүлээлгэн өгч байгаа аж. Утас: 89033282

“УЛААН ГЭР”
19:00 цагт: Уран бүтээлч Ж.Ариунтуяагийн “Эх ус” үзэсгэлэнгийн нээлт болно.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн