Хөлбөмбөгчдийн зураг бүхий 2020 оны ширээний календарь худалдаанд гарлаа.”Одоо цагийн одод” нэртэй тус календарь нь 12 сар бүр дээр хөлбөмбөгчийн зураг, амжилтыг оруулжээ. Испанийн шигшээ болон “Реал Мадрид”-ын ахлагч, хамгаалагч Серхио Рамос, Португалын шигшээ болон  Италийн “Ювентус”-ын довтлогч Криштиано Роналдо, Францын шигшээ болон Английн “Манчестер Юнайтед”-ын хагас хамгаалагч Поль Погба, Бразилын шигшээ болон Францын “Парис Сен-Жермейн”-ий довтлогч Неймар, Египетийн шигшээ болон Английн “Ливерпүүл”-ийн довтлогч Мохамед Салах, Аргентины шигшээ болон Испанийн “Барселона”-гийн ахлагч, довтлогч Лионель Месси, Өмнөд Солонгосын шигшээ болон Английн “Тоттенхэм”-ийн довтлогч Сон Хён Мин, Польшийн шигшээ болон Германы “Байерн Мюнхен”-ий довтлогч Роберт Левандовски, Германы шигшээ болон “Боруссиа Дортмунд”-ын тоглогч Марко Ройс, Шведийн нэрт довтлогч Златан Ибрахимович, Францын шигшээ болон Английн “Челси”-гийн тоглогч Нголо Канте, Английн шигшээ болон “Манчестер Сити”-гийн тоглогч Рахим Стерлингийн зураг амжилт багтжээ.

Тус календарийг Интерном болон Оргил худалдааны төвийн номын тасагт борлуулж байна. Ийнхүү Монголд анхны хөлбөмбөгийн ширээний календарь мэндэлсэн нь хөлбөмбөгийн хорхойтнуудын сонирхлыг татаж байна. Шинэ жил дөхсөн үед хөлбөмбөг сонирхдог, тоглодог хүмүүст сайхан бэлэг болох нь дамжиггүй.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн