“Сэтгүүлчид бид муур хааш үсэрснийг нийтэд мэдээлдэг. Олон нийт цааш нь муураар оролдож эхэлдэг” хэмээн хамгийн эртний хоёр дахь мэргэжил болох сэтгүүлч мэргэжлийг The New York Times медиа аваргын эзэн Артур Сульцбергер тодорхойлжээ.
Зарим хүн сэтгүүчдийг үл ойшоож, аль болох өртөхгүйг хичээдэг бол зарим тэдэнтэй харилцахаас айдаг хэрнээ видео камер, фото аппаратад өртөхийг хичээж, ярилцлага мэдээлэл өгөхийг гуйдаг билээ.
“Тав дахь дугуй”, нийгмийн сэтгэл зүйг чиглүүлэгч сэтгүүлчид, сэтгүүл зүйтэй холбоотой 10 сонирхолтой баримтыг хүргэе.
Дэлхийн хамгийн алдартай сонин: Сэтгүүл зүй Дундад зууны үед Европт үүсчээ. Өнөөгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтнуудын өвөг дээдсээр хотын төв талбайд хаадыг зарлигийг уншиж сонордуулдаг мэдээ, шуудан зөөгч, элчүүдийг нэрлэж болно.
Хэвлэлийн тухайд олон зууны өмнө бий болсон ч XXI зуунд ч байр сууриа хадгалж, уншигчдын дунд түгээмэл хэвээр байна. Дэлхий дахинаа Японы үндэсний The Yomiuri Shimbun сонин уншигчдынхаа тоогоор тэргүүлдэг. Энэ сонинг өдөр бүр 10 сая орчим хүн уншдаг нь Швед, эсвэл Унгарын хүн амтай тэнцүү гэсэн үг юм.
The Yomiuri Shimbun сонины анхны дугаар 1874 оны 11 дүгээр сарын 2-нд гарч байжээ. Энэ хэвлэл нь Японы томоохон хотуудад төлөөлөгчийн газруудтай төдийгүй The Daily Yomiuri хэмээх япончуудад зориулан англи хэлээр хэвлэн гаргадаг сонинг гаргадаг байна.
Баячуудад зориулсан баялгийн тухай сэтгүүл: Нүүрийг нь цэвэр алтаар чимсэн, бриллиант шигтгэсэн сэтгүүл байна гээд төсөөл дээр. Royal Report хэмээх ийм өвөрмөц хэвлэл байдаг гэнэ. Энэ хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь тансаг зүйлсийн тухай мэдээ, нийтлэлээр дүүрэн байдаг. Гэхдээ зөвхөн эд баялгийн тухай мэдээллийг төдийгүй диваажингийн мэт тансаглалыг олж авах боломжийг олгодог. 229 мянган ам.доллараар энэ сэтгүүлийг авсных нь төлөө уншигчдад Royal Report-ын бүтэн жилээр захиалах эрх, жилд дөрвөн удаа дэлхийн хүссэн амралтын газраа амрах эрх зэргийг олгодог. Бүр ингээд ч зогсохгүй. Хувийн онгоцоор 12 цаг нисэх эрх хүртэл өгдөг байна.
Twitter-т мэдээлэл гаргахыг хориглов: Мэдээллийн агентлагийн сэтгүүлчид гэдэг хамгийн хурдан хөлтэй, товчлуур дээр текст маш хурдан шивэх чадвартай хүмүүс. Тэд шуурхай, эрэлттэй, үнэт зүйлстэй гэдгээрээ нэр олдог. Гэвч мэдээллийн технологи, олон нийтийн сүлжээ хөгжсөнөөр мэдээллийн агентлагуудын гол өрсөлдөгчид гарч иржээ.
Бүхнээс түрүүлж мэдээлэх, өвөрмөц мэдээлэл өгөхийг эрмэлздэг ВВС корпораци ажилтнууддаа хамт олондоо юу болсон тухай мэдээлэхээсээ урьтаад Twitter хуудсаараа мэдээлэхийг хоригложээ.
Идэмхийнүүдэд зориулсан долоо хоног тутмын хэвлэл: Парист хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээ хэвлэх өвөрмөц арга бодож олжээ. Францчуудын олонх нь хоол хүнсээ хэрэглэж байхдаа сонин эргүүлдгийг мэдэрсэн тэд тусгай ус нэвтэрдэггүй цаасаар сониноо хэвлэж эхэлжээ.
Нэрийг нь ч удаан бодох шаардлага байсангүй. “Нар ба перец” гэж нэрлэжээ. Ийнхүү тэд хоолны ширээнээсээ ховхрохгүйгээр сонин унших гэсэн хүмүүсийг зовлонгоос аварсан байна.
Тогтмол бус хэвлэл… хувийн ариун цэвэрт: XIX зуунд Америкийн тогтмол бус хэвлэл хэмээх нэг сумаар хоёр туулай бууддаг хэвлэл алдаршсан юм. Энэ хэвлэл нь хөдөө аж ахуйн ашигтай нийтлэлтэйгээс гадна уншигчдын хувийн ариун цэврийн асуудлыг шийдвэрлэх давхар үүрэгтэй.
“Хөгшин фермерийн тогтмол бус хэвлэл” зөөлөн цаасан дээр хэвлэгддэгээс гадна баруун дээд буландаа жижигхэн нүхтэй. Энэ хэвлэлийг уншсаныхаа дараа жорлонд хадаасанд зоож, ариун цэврийн цаас болгон ашигладаг байна.
13 настай хүү хэвлэл мэдээлэлд амжилт эвдэхэд тусалжээ: Төрсөн хүүхдээ өргөж авсан Альфи Паттен хэмээх 13 настай хүүгийн тухай мэдээлэл Британийн The Sun хэвлэлд гармагцаа интернэтээр дуулиан тарьжээ. 8,8 сая хүн долоохон хоногийн дотор Английн сэтгүүлчдийн гаргасан энэ мэдээллийг уншиж, The Sun хэвлэлийг дээд амжилт эвдэхэд тусалжээ.
Альфи Паттен болон түүний дурлалт бүсгүй 15 настай Шантель Стедман нарын тухай бичлэгийг нэг хоногийн дотор 4 сая гаруй хүн үзэж, ийм эрт хүүхэдтэй болсон тэдний тухай 180 мянга гаруй хэрэглэгч сэтгэгдлээ илэрхийлсэн байна.
Хараагүйчүүдэд зориулсан Playboy: Хотын хаа нэгтэйгээс Брайль үсгээр бичсэн Playboy сэтгүүл олбол битгий гайхаарай. 1970 оны Playboy Enterprises-ийн хэвлэлийн ордон хараагүйчүүдэд бэлэг барихаар шийджээ. Тухайн үед Playboy-ыг зөвхөн уншдаг, гэхдээ гэрэл зурагчдын бүтээл болсон үзэсгэлэнт моделиудыг үзэх боломжгүй байлаа.
Тэгвэл дөрвөн жилийн өмнө Канадын гэрэл зурагчин Лиза Мерфи энэ асуудлыг шийдэж, Tactile Minds хэмээх эротик сэтгүүл хэвлэж эхэлсэн байна. Үүгээрээ тэр номын зах зээл дээрх хоосон орон зайг нөхөж чадсан гэж үздэг.