НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид оролцогч орнуудын 8-р хурал АНЭУ-ын нийслэл Абу Даби хотод нээгджээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антанио Гутерриш хуралд оролцогчдад ирүүлсэн захидалдаа, авлигатай тэмцэхийн тулд олон улсын хамтын нийгэмлэг заавал эвлэрэн нэгдэж, хууль бус санхүүгийн урсгалаас үүссэн нөөцийн алдагдлыг таслан зогсоох хэрэгтэй хэмээн онцолжээ.
Уулзалтад НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид оролцогч улс орон, олон улсын байгууллагын 1300 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм. НҮБ-ын Авлигын эсрэг конвенц нь авлигатай тэмцэх чиглэлээр хамгийн нэр нөлөөтэй, дэлхийн чанартай хууль тогтоомжийн бичиг баримт бөгөөд 2005 оны арванхоёрдугаар сарын 14-нд хүчин төгөлдөр болсон юм. Одоогоор уг конвенц 186 гэрээ байгуулагч оронтой болжээ.
Тав хоног үргэлжлэх энэ удаагийн хурлаар, конвенцийн хэрэгжилт, хөрөнгө мөнгийг эргүүлэн авчрах, олон улсын хамтын ажиллагаа, авлигаас урьдчилан сэргийлэх зэрэг авлигын эсрэг асуудлыг хэлэлцэх юм.