Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг УИХ дэмжээд буй юм.
Ингэснээр 2020 оноос нэмэгдэх байсан нийгмийн даатгалын шимтгэл хэвээр үлдэхээр болсон.
Гэхдээ хуулийн хүрээнд орж буй өөрчлөлтийн нэг нь ирэх жилээс буюу 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжих тэтгэвэр бодох аргачлалын өөрчлөлт юм.
Тодруулбал,
2020 оноос өндөр нас (малчны тэтгэвэр)-ны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан хүний тэтгэврийг тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 7 жилийн буюу 84 сарын дундаж цалин хөлснөөс тооцохоор болсон.
Харин цэргийнхний тэтгэвэр бодох аргачлал нь өмнөх жилүүд шиг 5 жилээр тооцдог нь хэвээрээ байх аж.
2019 оны хувьд буюу яг одоо хэрэгжиж буй хуулиар тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 6 жилийн дундаж цалингаар тогтоож байгаа юм.