Хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулаагүй байгууллагад торгууль ногдуулдаг. Гэвч хуулийг дагаж мөрдөх байгууллага ховор байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үүднээс 25-аас дээш орон тоотой байгууллага хөгжлийн бэрхшээлтэй нэг хүнийг авч ажиллуулах ёстой юм.
Үүнийг зохицуулсан Засгийн газрын 2019 оны 111 тогтоолын хэрэгжилт хангалтгүй байгааг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас мэдээллээ.
Монгол Улсын хэмжээнд 103 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Үүний 80 гаруй мянга нь хөдөлмөрийн насны иргэн гэсэн мэдээллийг албаныхан өглөө.