Нэгэн шинэ судалгаагаар эрэгтэй хромосом хувьслын шалтгаанаар алга болох магадлал өндөр гэж гарчээ.
Хүйсийн хромосом сүүн тэжээлтний геномд байгаад 166 сая орчим жил болж байна. Энэ бол ХХ хромосом нь эмэгчинг, ХҮ нь эрэгчинг илтгэдэг гэсэн үг юм. Доктор Женни Маршалл Грейвсийн хэлснээр хромосомууд эхнээсээ л ижил хэмжээ, генийн ижил тоотой байсан гэнэ. Тэгвэл одоо Ү хромосом Х-ээсээ зургаа дахин том болж, 12 дахин бага ген агуулдаг болжээ.
Ингэж цөөрснөөс болж Ү хромосом 4,6 сая жилийн дараа бүрэн устгаж үгүй болох магадлалтай гэнэ. 166 сая жилийн хугацаанд энэ хромосом алгуурхан шахагдсанаас болж эрчүүд эмэгтэйчүүд эрт нас бардаг болсон байж магадгүй.
Ү хромосом нь генетикийн ямар нэгэн өөрчлөлтөд өртдөггүй. Тиймээс дахиж бий болохгүй үе хүртлээ үеэс үед дамжсаар байх болно. Гэхдээ эрдэмтэд сүүн тэжээлтэн бусад амьтны хромосом буурч байгааг илрүүлээгүй байна.
Эх сурвалж: lifter.com