Нар бүхий шүүгч нар авлига, хээл хахуулийн хэргээр шалгагдаж буй. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын гавьяат хуульч Л.Бямбаа 461 дүгээр хорих ангид хоригдож байхдаа амиа хорлож, түүний хүү Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат хил даван зугтсан.
Тэднийг Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргээр шалгаж байсан юм. Тэгвэл тэд авлига авсан нь тогтоогдсон өөр нэгэн баримт ил болжээ. Тодруулбал, тэд нэгэн сайдын найзын компаниас авлига авсан нь баримтаар нотлогдсон байна. Энэ хэрэгт гавьяат хуульч Л.Бямбаа хүүгээ зуучилсан гэх мэдээллийг албаны эх сурвалж өглөө. Тус хэргийг АТГ-аас шалгаж байгаа бөгөөд тун удахгүй С.Төмөрбаатарыг Монголд олж авчрах гэнэ. Мөн үүнтэй холбоотойгоор нэр бүхий сайд болон найзыг нь шалгаж байгаа аж.
Э.ЦЭЦЭГ
7 comments
Сайдынхаа нэрийг мэдэхгүй байж битгий худлаа юм бичиж бай
Чамайг шалгана даа.бэлэн байгаарай
Hen gedeg said yum.Yagaad neriig ni nuutslaaf bna E.Tsegeg olon niited todorhoi oilgolt ugnu uu.Hov yarij bgaa avgai shig
Гавьяат хуульч юм уу, гайтай хуульч юм уу. Шүүгч хүн тэтгэвэвэрт гараад өмгөөлөгч, зөвлөгч хийдгийг хориглох шаардлагатай гэдгийг энэ үйл явдал харуулж байна.
Яг үнэн. Шүүгч хийж байсан хүн өмгөөлөгч хийхийг хатуу хориглох хэрэгтэй.
Шүүх цагдаагаас эрт тэтгэвэрт гарсан нөхдүүд л гадна дотныхонтой нийлж хуулийн сул тал цоорхойг яаж ашиглахыг зааж өгч хэдэн төгрөг авдаг юм шиг байгаам даа энэ бузаруудыг энд тэнд өмгөөлөгч хуулийн зөвлөх хийхийг хуулиар хорих хэрэгтэй бүх уул уурхайн хятад компанийн хуулийн зөвлөх нь иймэрхүү нөхдүүд бас харуул хамгаалалт нь эднийг хятадууд судалгаагаар авдаг юм шиг байна лээ сда гэж
БӨӨН АЛДАА БАЙХ ЮМ. ЖААХААН МЭДЭЭГ АЛДААГҮЙ БИЧИЖ БОЛДОГГҮЙ ЮМУУ?