Boeing 737 MAX загварын нисэх онгоц үйлдвэрлэлийг ирэх оны нэгдүгээр сараас эхлэн түр зогсоож байгаа талаар АНУ-ын “Boeing” компани даваа гарагт мэдэгдэв. Тус компани энэ загварын агаарын хөлгийг нэмж үйлдвэрлэх биш, нөөцөд байгаа 400 орчим Boeing 737 MAX-ийн нийлүүлэлтэд анхаарлаа хандуулж байгаа хэмээжээ.
Хэдийгээр ийм шийдвэр гаргасан ч ажилчдаа халахгүй гэдгээ мөн мэдэгджээ. Энэ онд “Boeing 737 MAX” загварын хоёр нисэх онгоц осолдож, 346 хүн амиа алдсаны дараа уг онгоцыг нислэгт ашиглахыг түр зогсоосон байгаа.
Онгоцны осолд маневр гүйцэтгэх чадварыг сайжруулах системийн доголдол нөлөөлсөн гэдгийг “Boeing”–ийн удирдлага хүлээн зөвшөөрсөн бөгөөд үүний дараа нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс дэлхийн улс орнуудад хэрэглэж байгаа энэ загварын нисэх онгоцы ашиглалтыг түр зогсоогоод байгаа юм.