Америкийн “Форбес” сэтгүүл Оросын онлайн худалдааны “Вайлдберрис” сайтыг үүсгэн байгуулагч Татьяна Бакальчукийг энэ онд тэрбумтнуудын жагсаалтад орж ирсэн хамгийн тод томруун хүмүүсийн жагсаалтын тэргүүн байрт оруулжээ.
Оросын иргэн Бакальчук нь өнгөрөгч хоёрдугаар сард “Форбес”-оос гаргадаг жагсаалтад Оросын долларын хоёр дахь тэрбумтан эмэгтэй болсон юм. Англи хэлний багш байсан, дөрвөн хүүхдийн ээж түүний хөрөнгө 1.2 тэрбум ам.долларт хүрсэн гэж энэ сэтгүүлээс мэдээлж байна.
Бакальчукийг цахим худалдааны салбарт оруулсан гавьяа зүтгэлээр нь ийнхүү жагсаалтын тэргүүн байрт багтаажээ. Бакальчук нь 2004 онд “Вайлдберрис” интернэт дэлгүүрээ нээж, Орос, Белорусь, Казахстан, Армен, Киргизээс үйлчлүүлэгчдээ татсан юм.
“Вайлдберрис” сайт нь тоглоом, спорт болон хүүхдийн тэжээл, цахилгаан бараа, ном зэрэг төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн борлуулдаг. Өнгөрөгч 2018 онд компанийн ашиг 1.9 тэрбум ам.долларт хүрчээ.
“СПАРК” порталын мэдээлж байгаагаар Бакальчук нь “Вайлдберрис”-ийн цорын ганц эзэмшигч нь юм байна.