Хонконг: Алсаын удирдлагатай тэсрэг төхөөрөмж, химийн бодис туршсан хэргээр гурван хүнийг баривчилжээ

Хонконгийн цагдаа нар өнгөрөгч долоо хоногт бөмбөг дэлбэлэх ажиллагаа явуулж, тэсрэх төхөөрөмж, химийн бодисыг туршсан байж болзошгүй гурван хүнийг баривчилжээ. Алсын удирдлагатай тэсрэх төхөөрөмжүүдийг олон нийтийн эсэргүүцлийн ажиллагаанд ашиглахаар зориулагдсан байсан ч тэдгээрийг ямар байдлаар хэрэглэсэн нь тодорхойгүй байна гэж цагдаагийнхан мэдэгджээ.

Сэжигтэй гурван этгээдийг баривчилсны дараа радио хяналттай дэлбэрэх төхөөрөмж, хамгаалалтын хэрэгсэл болон радио удирдлага, хамгаалалтын хэрэгсэл, бамбай, сум хантааз, ган хавтан, хийн маск зэргийг хураан авчээ.

Сэжигтнүүд алсын удирдлагатай тэсрэх төхөөрөмжүүдийг олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөнд ашиглахаар бэлдсэн, тэр бүү хэл туршсан байх магадлалтай гэж цагдаагийнхан үзэж байгаа боловч үүнийг бэлтгэхийн тулд ямар химийн бодис, тэсэрч дэлбэрэх бодис оролцсон болохыг тодорхойлж амжаагүй байна.

Эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлснээс хойш цагдаа нарын илүү цагаар ажиллаж, тэдний цалин хөлсөнд 128 сая ам.доллар зарцуулжээ.

Эх сурвалж: scmp.com

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн