Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 10:00 цагт Усан замын тээврийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах юм байна.
Тус Ерөнхий хяналтын сонсголд оролцох хүсэлтэй төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг энэ сарын 20-ны өдрийн 17:00 цаг хүртэл шуудан, цахим шуудангаар бүртгэнэ.