“Google” компани хэрэглэгчийн нууц үгийг хулгайлсан эсвэл алдагдсан тохиолдолд анхааруулга өгдөг үйлдэлтэй “Chrome” вэб хөтөчийн шинэ хувилбар гаргажээ. Өмнө нь тусгай plugin ашиглан бүртгэлийн нууц үг алдагдсан эсэхийг шалгадаг байсан бол одоо хөтөч ийнхүү шууд суулгаж өгсөн байна.
Хөндлөнгийн сайтууд дээр аккаунт руугаа орох болгонд “Chrome 79” нь 4 тэрбум гаруй алдагдсан бүртгэл бүхий мэдээллийн сантай тулган шалгаад нууц үг алдагдсан байж болзошгүй тохиолдолд хэрэглэгчийг бүртгэлийн нэр, нууц үгээ солих шаардлагатай болсон тухай анхааруулж байх аж.