Амбассадор орон сууцны суурин дахь хөрсний усыг гурван сарын турш 24 цагаар шавхаж байна

Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амбассадор резиденс” хэмээх тансаг зэрэглэлийн орон сууцны суурьнаас хөрсний ус их хэмжээгээр нэвчин гарч иржээ. Хөрсний усыг гурван сарын турш 24 цагаар шавхаж байгаа талаар иргэн С.Сэрдарам өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан мэдээлжээ.

Түүний мэдээллийг хүргэе. “Амбассадор тэргүүтэй өндөр зэрэглэлийн орон сууцнуудын суурийн усыг 3 сарын турш 24 цагаар шавхаж байна. Ямарч сайн помп уу? Яасан ч шавхагдашгүй ус уу? Гэхдээ ийм сайхан тунгалаг хөрсний ус дахиад хэзээ ч нөхөн төлжихгүй. Нийслэлийн МХГ, Байгаль орчны газар харж хянаж байдаг болов уу? Хүйтэн ус, цан хүүрэгт нэвт цохиулсон голын дагуух олон мод бутнууд дахиад сэргэх болов уу? Тэднийг хартал шейр хийж өгнө үү!

Яг одоо Тоттори Их сургуулийн профессор Хироки Ямашитагийн “Хуурайшилт ихтэй бүс нутгийн хот байгуулалт” лекц сонсож байна. Сүүлийн үед 1 саяас дээш хүнтэй 20 гаруй хот экологийн сүйрлээс болж эзгүйрчээ. УБ хотод ийм аюул их ойрхон байна гэнээ. Олон жил энэ асуудлыг судалсан энэ профессорыг хэдэн нойрмог оюутнуудад лекцдүүлж байснаас Хотын захиргаа, мэргэжлийн хяналтынхантай уулзуулахсан” гэжээ.

3 thoughts on “Амбассадор орон сууцны суурин дахь хөрсний усыг гурван сарын турш 24 цагаар шавхаж байна

  1. Нэргүй 2019-12-16 14:28 at 14:28

    Сэлбэ голын гольдролын дотор байшин барихыг хориглох хэрэгтэй. Аялал зугаалгын ногоог зурвас болгоэ хөгжүүлэх нь зүйтэй

    Хариулах
  2. Нэргүй 2019-12-18 15:15 at 15:15

    Энэ байрнууд цаашдаа явцгүй болчихлоо

    Хариулах
  3. Амараа 2019-12-20 13:32 at 13:32

    Энэ барилгын компаниы урдын барьсан барилгууд болох Pro Oni, Хиймор барилгууд нь бас л ийм ус их гардаг өдөр шөнөгүй усыг нь гудамжинд гаргаадаг байсан, маш аюултай чанаргнй барилгууд болж гарч ирнэ дээ. Эдний барилгуудад байсан болохоор үнэнийг бичиж байгаа юм шүү..

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн