Б.Махбалын хэргийг прокурорт буцааж, цагдан хорих арга хэмжээг хэвээр үлдээв

Шүүхээс түүнд холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцааж, Б.Махбалд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээлээ.
Хэргийг эргэн сануулахад, Зам, тээврийн хөгжлийн яамны гадаа өнгөрсөн оны наймдугаар сарын 9-ний орой тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амиа алдсан. Энэ хэргийн гол холбогдогч нь тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбал юм.
1 сэтгэгдэлтэй
bagi
2019-12-14 06:47 at 06:47
Alsan aluurchin n geech