Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад махны үнэ дунджаар 1000 төгрөгөөр өссөн байна.
Тодруулбал, үхрийн 1 кг цул мах өнгөрсөн оны 12 дугаар сард 10210 төгрөг байсан бол өчигдрийн ханшаар 12000 төгрөгт хүрчээ.
Ойролцоогоор 1757 төгрөг нэмэгдэж, 17 хувиар өссөн үзүүлэлт гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Үндэсний статистикийн хорооны статистикч Д.Батсүх ингэж ярихдаа, өнгөрсөн жил махны ханш өндөр тогтсон учир энэ жил үнэ хэвэндээ байгаа юм.
Хэдийгээр нийлүүлэлт боломжийн байгаа ч үнэ буухгүй байна. Иймээс нөөцийн махны нийлүүлэлтийг нэмж тогтсон ханшийг үүнээс дээш гаргахгүй байх боломжийг хайх хэрэгтэй гэлээ.