Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
ЖДҮ эрхлэгчдийг дэмжих 40.7 тэрбум төгрөгийн төслийг АНУ-ын Засгийн газар эхлүүлэв – updown.mn

ЖДҮ эрхлэгчдийг дэмжих 40.7 тэрбум төгрөгийн төслийг АНУ-ын Засгийн газар эхлүүлэв

Монгол Улсын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор АНУ-ын Засгийн газар таван жилийн хугацаатай 40.7 тэрбум төгрөг буюу 15 сая долларын шинэ төсөл хэрэгжүүлж эхэлж буйгаа зарлалаа.

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг(ОУХА)-ийн санхүүжилттэй ”Бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх” төслийг Хөгжлийн шийдэл ТББ хэрэгжүүлэх бөгөөд энэ хүрээнд бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг олж авахад нь дэмжлэг туслалцаа үзүүлж, сургалтаар хангах юм байна.

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески энэ талаар “Жижиг, дунд бизнес эрхлэгчид нь Монгол Улсын эдийн засгийг олон талт болгох, ажлын байр бий болгоход чухал үүрэгтэй” гэдгийг онцлоод “Энэтхэг-Номхон Далайн бүсийн гол түнш улсын хувьд АНУ нь хувийн секторт түшиглэсэн чөлөөт ардчилсан нийгмийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд таатай байх болно” гэжээ.

АНУ-ын ОУХА нь санхүүжилт, компаний засаглал, ил тод байдал, хариуцлагын чадавх болон мөнгөн дэмжлэг зэрэг жижиг, дунд бизнесийн өсөлтийг дэмжсэн орчин нөхцөлүүдийг бүрдүүлж ажиллахад төрийн болон хувийн секторын түншлэгч байгуулагуудтай хамтран ажиллах юм. 2016 оноос хойш хугацаанд тус агентлагийн жижиг, дунд бизнес эрхлэгчдэд үзүүлсэн дэмжлэгийн тусламжтайгаар банк, санхүүгийн байгууллагуудад 750 зээлийг зуучилснаас гадна 600 гаруй ажлын байр шинээр бий болжээ.

АНУ-ын Засгийн газар Монгол Улсын ардчиллын хөгжил, тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг дэмжих, тусгаар, бие даасан байдалд хүрэх замыг бэхжүүлэх чиглэлээр Засгийн газар, хувийн сектор болон төрийн бус байгууллагуудтай ОУХА-аар дамжуулан хамтран ажилласаар ирсэн билээ.

Тэгвэл энэ оны аравдугаар сард хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлж сайн засаглал, хуулийн тэгш эрх, найдвартай, үр дүнтэй эрчим хүч ашиглах болон хувийн секторт түшиглэсэн тогтвортой өсөлтийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэх зорилготой 17 тэрбум төгрөг буюу 6.4 сая ам.долларын гэрээг хоёр улсын Засгийн газар байгуулаад байна.

Эх сурвалж: АНУ-ын ЭСЯ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн