АНУ-ын Сангийн Дэд сайд Маршалл Билингсли энэ өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна. Тэрбээр өчигдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай уулзаж, Монгол Улсыг Саарал жагсаалтаас гаргахад шаардлагатай хийх ажлуудын талаар ярилцжээ.
Энэ талаар АНУ дахь Элчин сайд Ё.Отгонбаяр твиттер хуудастаа жиргэсэн байна.
Маршалл Билингслиг 2017 оны зургаадугаар сард АНУ-ын Сенатаас Сангийн яамны Дэд сайдаар томилсон бөгөөд тэрбээр терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ба санхүүгийн гэмт хэргийн асуудал эрхэлсэн албыг удирдан ажилладаг ажээ. Энэ дагуу
Монгол Улс 2019 оны аравдугаар сарын 18-ны өдөр ФАТФ-ын Саарал жагсаалтад орсон бөгөөд дөрвөн шаардлагыг биелүүлэх зөвлөмж аваад буй. Харин энэ үйл явдалтай холбоотойгоор Монголбанкны ерөнхийлөгч болон Санхүүгийн зохицуулах хорооны даргыг хариуцлага алдсан хэмээн албан тушаалаас нь чөлөөлсөн билээ.