Энэ удаа Лондон хотноо болж буй “Miss World-2019” буюу Дэлхийн гоо бүсгүйг шалгаруулах тэмцээний шигшээ шатны үзүүлбэр Монголын мисс М.Цэвэлмаагийн танилцуулга видеогоор эхлэх юм.
Тэрбээр энэ талаар “Дэлхийн миссийн тэмцээнийг өөрийн танилцуулга бичлэгээр нээнэ гэдэг нэр төрийн хэрэг юм” хэмээн албан ёсны цахим хуудсандаа бичжээ.
Финалын шоу маргааш /2019.12.14/ Улаанбаатарын цагаар 22.00 цагт эхлэх бөгөөд “MNC” телевиз шууд дамжуулан хүргэх юм байна.
Энэ жилийн тэмцээнд 130 орны гоо бүсгүй оролцож, мисс М.Цэвэлмаагийн авьяасын үзүүлбэр топ 20-д, хүмүүнлэгийн ажил топ 10-т багтаад байна.
Монгол Улсаас эх орноо төлөөлөн “Дэлхийн мисс” -ийн тэмцээнд оролцож байсан оролцогчдоос хүмүүнлэгийн ажил нь шилдэгт багтсан анхны тохиолдол энэ болж байгаа юм. Мөн тэрбээр цахим санал асуулгаар гуравдугаарт орсон байна.
Мисс М.Цэвэлмаа нь хүмүүнлэгийн ажлын хүрээнд Монгол Улс дахь нас баралтын тэргүүлэх шалтгаан болох элэгний өвчлөлийг бууруулах, өвчний эрт илрүүлгийн үед оношлох зорилгоор “Эрүүл Монгол-Эрүүл Дэлхий” төслийг санаачлан хэрэгжүүлсэн. Тухайлбал, элэг шилжүүлэн суулгах нэн шаардлагатай 17 настай охиныг хагалгаанд оруулж, хагалгааны дараах зардлыг хандивын аян өрнүүлэн олсон. Мөн элэгний В,С вирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор 486 хүнийг вакцинд хамруулж, тус вирусыг халдварласан тохиолдолд даатгалын системийг бий болгох зэрэг үе шаттай ажлыг хэрэгжүүлсэн юм.
3 comments
нэр төрийн хэрэг юу байхав дээ, Монгол бахархал шүү дээ
hiimel hamar hiichihsen ymuu, neg l hiimel , ontsgui huuhen bnaa, hoorhii mongold oligtoi busgui bhaa ch bolijdee
SAIHAN OHIN bn amjilt xysie