Урд хөршид болж буй “World masters” тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр Монголын иргэн болсон, ДАШТ-ий алт, хүрэл медальт Саеид Моллаей хүч үзнэ.
Мөн эрэгтэйчүүдийн 73 кг-д гавьяат тамирчин Г.Одбаяр, ДАШТ-ий хошой мөнгөн медальт Ц.Цогтбаатар, 81 кг-д Токиогийн “Их дуулга”-д түрүүлсэн Монголын анхны эрэгтэй жүдоч О.Ууганбаатар, ОУХМ Н.Дагвасүрэн, эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Ганхайч, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Мөнгөнчимэг нар зодоглоно.