Дэлхийн жүдо бөхийн холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг ес дэх удаагийн Мастерсийн тэмцээн өнөөдөр БНХАУ-ын Чиндао хотод эхэллээ.
Эл өдөр эрэгтэй -60 кг, -66 кг болон эмэгтэй -48 кг, -52 кг, -57 кг-ын жингүүд тус тус шилдгүүдээ тодруулах юм.
Өнөөдөр манай тамирчдаас дараах бөхчүүд зодоглолоо.
Эмэгтэй -48 кг:
-МУГТ М.Уранцэцэг эхний тойрогтоо Мексикийн Карилло Эднааг ялсан бол дараагийн тойрогтоо Азарбайжаны Алиева Лейлатай барилдана.
-Г.Наранцэцэг эхний тойрогтоо Унгарын Церновицки Ева-тай учраа таарч ялалт байгууллаа.
Эмэгтэй -52 кг:
-Б.Хорлоодой эхний тойрогтоо Гвиней-Биссау улсын Цезар Тасиана-тай барилдаж яллаа.
– Л.Сосорбарам эхний тойрогтоо Өмнөд Солонгосын жүдоч Пак Да Сол-той таараад байна.
Эмэгтэй -57 кг:
–МУГТ Д.Сумъяа эхний тойрогтоо Францын Сисайквэ Сара Леони-тэй таарч, харамсалтай ялагдал хүлээн, энэ удаагийн тэмцээнээ өндөрлүүллээ.
Эрэгтэй -60 кг:
-Л.Өнөболд эхний тойрогтоо Бразилын Такабатакэ Эрикийг ялан дараагийн шатанд Францын Мхэйдзэ Лука-тай учраа таарлаа.
-Д.Амартүвшин эхний тойрогтоо Украйны Лэйсук Артёмтай таарч ялагдал хүлээн тэмцээнээ дуусгалаа.
-Г.Болдбаатар эхний тойрогтоо Германы Плафки Моритзтой барилдаж ялагдлаа.
Эрэгтэй -66 кг:
-Ё.Басхүү эхний тойрогтоо гоц мөргөн дараагийн тойрогтоо Францын Лэ Блоух Килианыг ялж, Хятадын Шуэ Зияантай таараад байна.
-Г.Хэрлэн эхний тойрогтоо гоц мөргөн дараагийн тойрогтоо Германы Сэйдл Себастиантай хүч үзэх юм.