Gogo: БНСУ-ын ЭСЯ-ны ажилтныг үг хэлээр доромжилбол виз мэдүүлэх эрхийг хязгаарлана

БНСУ-д зорчих виз авахдаа тус улсын ЭСЯ-ны ажилтнуудын ажилд саад учруулсан үйлдэл гаргавал захиргааны арга хэмжээ авах болжээ.
Солонгос Улсын хилийн чанад дахь бүх дипломат байгууллагын харьяа ажилтанд (захиргааны ажилтан хамаарна) шууд болон шууд бусаар мөн хүч хэрэглэх, зохисгүй үг хэлээр доромжлох зэрэг визний материал шалгах үйл явцад хүндрэл учруулсан тохиолдолд арга хэмжээ авах юм байна. Уригч тал хүч хэрэглэх, зохисгүй үг хэлээр доромжлох зэрэг ч виз мэдүүлэгчийн визний материал шалгах үйл явц болон үр дүнд нөлөөлнө гэж ЭСЯ-ны цахим хуудсанд мэдээлжээ.
- Зүй бус үг, хүчирхийлэл, дарамтлах, сүрдүүлэх зэрэг хүч хэрэглэсэн үйлдэл гаргасан тохиолдолд виз татгалзах болон виз мэдүүлэх эрхийг хязгаарлана. (1-3 жил хүртэлх)
2. Худал мэдүүлэг өгөх, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн тохиолдолд виз татгалзах болон виз мэдүүлэх эрхийг хязгаарлана. (6 сараас 3 жил хүртэлх)
Дээрх шийдвэр энэ сарын 2-ноос хэрэгжиж эхэлжээ.
Мөн БНСУ хууль журмын дагуу визний материалыг шалгадаг. “БНСУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны дипломат ажилтан, танил Солонгос хүний тусламжтай виз гаргана” гэж хэлж байгаа хүн бол виз зуучлагч брокер юм. БНСУ-ын ЭСЯ ямар ч тохиолдолд Монгол Улсын иргэний паспортыг шуудан, хүнээр дамжуулан хүлээн авдаггүйг анхааруулжээ.