2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 69,677,566 төгрөгийн үнийн дүн бүхий 273,422 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Хөдөөгийн тээвэр” ХК (HUT +15.00%) болон “Материалимпекс” ХК (MIE +14.39%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” ХК (ERDN -2.81%) болон “Улсын их дэлгүүр” ХК (UID -2.31%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“TOP 20” индекс 0.16 хувиар өсч 18982.52 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,587,807,352,970.86 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг дараахь холбоосоор үзнэ үү http://mse.mn/mn/trade_history/2019-12-11
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ