Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн ээлжит хуралдаан Монголбанкны хурлын танхимд 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:
- “Монгол Улсын ногоон таксономи”-ийг батлуулах тухай
- Макро эдийн засгийн төлөв байдлын тухай
- Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн 2020 оны хурлын товыг тогтох тухай
Хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу “Монгол Улсын ногоон таксономи”-ийг Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны дарга болон Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал нарын хамтарсан тушаалаар батлахаар тогтов. Түүнчлэн СТБЗ-ийн 2020 оны ээлжит хуралдааныг 2 сарын 18, 5 сарын 12, 9 сарын 8, 12 сарын 8-ны өдрүүдэд зохион байгуулахаар урьдчилсан байдлаар товлов.