Санта урих төлбөрийн чадваргүй гэр бүлд зориулсан аяныг өрнүүлж эхэлжээ

2019-12-14 15:051min0
02

Зул сарын баяраар гэрт нь Санта зочлох нь хүүхдүүдийн хувьд онцгой үйл явдлын нэг. Гэсэн ч Санта урих төлбөрийн чадваргүй гэр бүл олон байдаг. Үүний эсрэг АНУ-ын зарим сайн санаат хүмүүс шинэ санаачилга гарган тусгай аяныг өрнүүлж эхэлжээ.

Тэд Зул сарын баяраар Сантагаас юу хүсч байгааг хүүхдүүдээс асуухаас гадна орон нутгийн дэлгүүрүүдэд хандан бараа, бүтээгдэхүүн хандивлах санал гаргаснаар энэ асуудлыг шийдэж эхэлжээ.

Санаачилгыг үсчин Вэнди Камминс, Хейли Мур нар гаргасан бөгөөд бэлгийг хүлээн авсан найз нөхөд, үйлчлүүлэгчид нь Зул сарын баяраар тодорхой зардал гаргаж, хүүхдүүдээ баярлуулж чадахгүй байгаад санаа зовж байсан гэдгээ хэлжээ.