Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар мах, махан бүтээгдэхүүн боловсруулах нийт 123 үйлдвэр байгаагаас Улаанбаатар хотод 79, орон нутагт 44 үйлдвэр, цех үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна.
Түүнчлэн тэдгээр үйлдвэрүүдэд хяналт сул байгаа төдийгүй тусгай зөвшөөрөл огт байдаггүйг ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн хөгжлийн бодлогын газрын зохицуулалтын газрын мэргэжилтэн хэллээ.
Харин манай улс сүүлийн таван жилд 48.4 мянган тонн түүхий мах, 766 тонн махан бүтээгдэхүүн экспортложээ.