Брокер диллерийн 50 гаруй компаниас цахим сүлжээнд холбогдсон 45 компани хувьцаа эзмшигчийн дансыг автоматаар нээх боломжтой болсныг “Үнэт цаас”-ын төвлөрсөн хадгаламжийн төв мэдэгдлээ.
Тус төв өнгөрсөн гуравдугаар сараас бүртгэлдээ шинэ программ нэвтрүүлснээр хувьцаа эзэмшигчийн дансыг автоматаар нээдэг болсон юм. Ингэснээр хүлээгдэл арилсан бөгөөд тус төвөөс шалтгаалан ямар нэгэн чирэгдэл гараагүй гэж “Үнэт цаас”-ын төвлөрсөн хадгаламжийн төвийн гүйцэтгэх захирал Н.Байгалмаа хэллээ.
Мөн улсын хэмжээгээр нэг сая 813 мянга гаруй иргэн дансаа нээлгээд байгаагаас 2200 нь гадаадын иргэн бол дотоодын 2800-аад аж ахуйн нэгж үнэт цаасны дансаа нээлгэжээ.