НийгэмУрлаг, Спорт

Мисс М.Цэвэлмаагийн хүмүүнлэгийн үйлс шилдэг аравт шалгарчээ

Дэлхийн мисс 2019 тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Мисс Мандахын Цэвэлмаагийн хэрэгжүүлсэн хүмүүнлэгийн ажил 130 орноос топ аравт шалгарлаа. Тэрээр эрүүл мэндийн салбараа төлөөлж Дэлхийн миссийн тэмцээнд оролцож буй бөгөөд Монгол Улсаас анх удаа хүмүүнлэгийн төсөл нь шилдэг аравт шалгарсан мисс болж байна.
2-092330-2115467127 Мисс М.Цэвэлмаагийн хүмүүнлэгийн үйлс шилдэг аравт шалгарчээ
 Мисс Мандахын Цэвэлмаа нь дэлхийн миссийн хүмүүнлэгийн ажлын хүрээнд, Монгол Улс дахь нас баралтын тэргүүлэх шалтгаан болох элэгний өвчлөлийг бууруулах, өвчний эрт илрүүлгийн үед оношлох зорилгоор “Эрүүл Монгол-Эрүүл Дэлхий” төслийг санаачлан хэрэгжүүлсэн.  Тухайлбал, элэг шилжүүлэн суулгах нэн шаардлагатай 17 настай охиныг  хагалгаанд оруулж, хагалгааны дараах зардлыг хандивын аян өрнүүлэн олсон. Мөн  элэгний В,С вирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор 486 хүнийг вакцинд хамруулж, тус вирусыг халдварласан тохиолдолд даатгалын системийг бий болгох зэрэг үе шаттай ажлыг хэрэгжүүлсэн юм. 
712-157603530278875688_521581301763306_3200730553783418880_n Мисс М.Цэвэлмаагийн хүмүүнлэгийн үйлс шилдэг аравт шалгарчээ
Дашрамд хэлэхэд, Мисс Мандахын Цэвэлмаа нь мультимедиа буюу олон нийтийн санал асуулгын төрөлд Mobstar апплейкшнаар хоёрдугаарт, www.missworld.com сайтын санал асуулгаар тавдугаарт бичигдэж байна. Хэрвээ олон нийтийн санал асуулгаар түрүүлвэл тухайн хэрэгжүүлсэн хүмүүнлэгийн ажил нь өргөн цар хүрээгээр Монголын нийгэмдээ хэрэгжих боломжтой болох юм. Иймд та бүхэн саналаа идэвхтэй өгөөрэй.
ac5218_78837735_542562329934699_7030466567078936576_n_x974 Мисс М.Цэвэлмаагийн хүмүүнлэгийн үйлс шилдэг аравт шалгарчээ
www.missworld.com сайтаар хэрхэн саналаа өгөх вэ?
1.Та гар утас болон компьютерээс www.missworld.com хаяг руу нэвтэрч орно
2. Вэбсайтын баруун дээд буланд Log-in товчийг дарна.
3.Та вэбсайт руу Facebook, Instagram, Google хаягийн аль нэгээр нэвтэрнэ.
4. Vote хэсэг дээр дарж Tsevelmaa Mandakh гэж хайснаар оролцогчоо олно.
5. Vote товч дээр дарж саналаа өгнө.
Нэг хаягаар нэг л удаа саналаа өгөх боломжтой бөгөөд боломжит бүх хаягуудаа ашиглан олон санал өгөөрэй.
Дэлгэрэнгүй видеог эндээс үзнэ үү.
https://www.facebook.com/383766738347975/videos/2817927228246324/
Mobstar апплейкшн ашиглан хэрхэн саналаа өгөх вэ?
1. Та playstore эсвэл appstore- оос mobstar апплейкшныг хайж олон, утсандаа татаж суулгана.
2. Mobstar апплейкшныг суулгасны дараа өөрийн E-mail хаягаар нэвтэрнэ
3.Нэвтэрсний дараа баруун дээд буланд байрлах хайлтын хэсэгт Маndakh Tsevelmaa гэж латин үсгээр бүтэн бичээд people хэсгээс хайж, албан ёсны хаяг руу нэвтэрнэ.
4.Хаяг руу нэвтрэн ороод, profile зургийн дор байрлах follow товчийг дарж дагана.
5.Та зураг тус бүрт од дарах эсвэл зүүнээс баруун гар тийш татаж саналаа өгнө.
6.Та зургууд дор миссээ дэмжсэн сэтгэгдэл маш олныг үлдээхээ битгий мартаарай.
7.Таны өгсөн нийт саналын тоо, шалгаруулалтын дүнд шууд нөлөөлөх болно.
4-092301-140059251 Мисс М.Цэвэлмаагийн хүмүүнлэгийн үйлс шилдэг аравт шалгарчээ
75462342_148775666506496_197371442516459520_n Мисс М.Цэвэлмаагийн хүмүүнлэгийн үйлс шилдэг аравт шалгарчээ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close