Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Эх орны дайны ялалтын маршал Георгий Жуков нарыг эх орныхоо бүх цаг үеийн баатрууд гэж оросууд нэрлэжээ. Мөн Сергей Шойгу хамгийн их итгэл хүлээсэн төрийн гурван удирдагчийн нэг гэж үзсэн байна.
Бүх цаг үеийн баатраар нэрлэгдсэн маршал Георгий Жуков агсан 37 хувийн санал авсан бол Сергей Шойгуг санал асуулгад оролцогчдын 19 хувийн дэмжлэгийг авсан байна. Тэдний араас цэргийн нэрт жанжин Александр Суворов бичигджээ. Энэ судалгааг 2019 оны 12-р сарын 5-ны өдөр утсаар явуулсан бөгөөд 18-аас дээш насны нэг сая 600 мянга орчим оросууд оролцсон байна.