2019-12-11 09:111min00

Монголд болох Кремлийн сүлд модны наадмын талаар мэдээлэл хийнэ

16ebb455cc6a3f2ab8a4c94afb2a7b5620049ff6

– Өнөөдөр буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

ОРОСЫН ШИНЖЛЭХ УХААН, СОЁЛЫН ТӨВ

11:00 цагт: Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв олон жил тасарсан Кремлийн сүлд модны наадмыг сэргээхээр болжээ. Монголд болох Кремлийн сүлд модны наадмыг ОХУ-ын нийслэл Москва хотод зохион явуулдаг Кремлийн сүлд модны наадмыг олон жил найруулсан Оросын нэрт найруулагч Валерий Шевченко найруулна. Тус арга хэмжээний талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгнө.  Утас: 94226008

ШУТИС-ИЙН ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ТАНХИМ

11:00 цагт: “Уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” цуврал номын нээлт болно. Утас: 99148148

“ИХ БҮРД” ЦОГЦОЛБОР

12:00 цагт: “Энэрэл” мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Тус сургалтын “Хүслийн шинэ жил” арга хэмжээ болно.