Баянзүрх дүүргийн 13-р хороонд байрлах Нийслэлийн Ерөнхий боловсролын 14-р сургуулийн хажууд үйл ажиллагаа явуулдаг “Шунхлай” шатахуун түгээх станцаас ялгарч буй шатах, тослох материалын үнэр, орчны бохирдлын асуудлаар Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуунд ханджээ. Энэ асуудлаар БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэл дараах албан бичгээр хандсан байна.
Тэрбээр албан бичигтээ “… шатахуун түгээх станцын байршил, үйл ажиллагааны хэлбэр Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль, журам, тогтоол, шийдвэр болон мөрдөгдөж буй стандартад нийцэж байгаа эсэх, уг шатахуун түгээх станцаас ялгарч буй шатах тослох материалын үнэр, хүрээлэн буй орчинд үзүүлж буй нөлөөллийн шалган тогтоож, улсын байцаагчийн дүгнэлт гаргуулж өгнө үү” хэмээжээ.
Н.БАТАА