Шинэ жилийн баяраар манай эцэг эхчүүд хүүхдүүддээ гол төлөв амттанаар дүүрэн бэлэг өгдөг билээ.
Гэвч тэрхүү бэлгэнд орсон бүтээгдэхүүний дийлэнх нь хүүхдийн биед ямар ч тэжээлгүй, чихэрлэг ихтэй бүтээгдэхүүн эзэлдэг байна.
Тодруулбал, нэг уут бэлгэнд 80 ширхэг ёотонтой тэнцэх хэмжээний чихэр агуулсан байгааг эрүүл мэндийн албаныхан хэллээ.
Харин эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд хэлэхдээ, хүүхэд өдөрт дээд тал нь гурван ширхэг ёотонтой тэцэх хэмжээний чихэрлэг бүтээгдэхүүн хэрэглэх нь зохимжтой гэлээ.
Тиймээс ээж аав, ах эгч нар хүүхэддээ, дүү нартаа ном болон оюун ухааны тоглоом гэх мэт хэрэгтэй зүйлс бэлэглэхийг зөвлөж байна.