БНХАУ, Японы төрийн албан тушаалтнууд, бизнес эрхлэгчид, мэргэжилтнүүд болон эрдэмтэд өнгөрсөн ням гаригт хоёр орны хамтын ажиллагааны талаар хэлэлцжээ.
Мөн Токиод эрчим хүч хэмнэх, байгаль орчныг хамгаалах тухай БНХАУ, Японы XIII нэгдсэн чуулганы үеэр 26 төсөлтэй гэрээнд гарын үсэг зурсан байна. Япон дахь БНХАУ-ын Элчин сайдын яам,Худалдааны яам, Шинэчлэлт, хөгжлийн үндэсний комисс, Япон, БНХАУ-ын Эдийн засгийн нийгэмлэг, үйлдвэрлэл, худалдаа, Сангийн яамныхан хамтран зохион байгуулсан арга хэмжээнд хоёр орны 800 гаруй төлөөлөгч оролцжээ.
Энэ үеэр БНХАУ-ын Шинэчлэлт, хөгжлийн үндэсний комиссын дэд захирал Чжан Юн оролцогчдод сүүлийн жилүүдэд эрчим хүчний хэмнэлт, БНХАУ-ын хийн утаа ялгаруулалтыг бууруулах, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлснээр хүрсэн амжилтынхаа талаар мэдээлсэн байна. Мөн энэ жил БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байгааг онцолжээ.
Тэрээр “БНХАУ гадаад ертөнцөд нээлттэй орон байсаар байх болно. Түүнээс гадна түүхэн шинэ алхам хийхийн тулд экологийн орчныг сайжруулна” гэж мэдэгдсэн байна. Мөн Японы компаниуд болон хүрээлэнгүүдэд БНХАУ-ын байгаль орчныг хамгаалах, эрчим хүчийг хадгалахад идэвхтэй оролцох, ногоон орчныг хөгжүүлэхэд хамтран ажиллахыг уриалсан байна.
Чжан Юн энэ хоёр орон эрчим хүчийг хадгалах, байгаль орчныг хамгаалахад хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх зорилгоор харилцаа холбоо, улс төрийн харилцааны зохицуулалтыг бэхжүүлэх, талуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, олон улсын зах зээлийг хамтран судлах, харилцаа солилцоогоо бэхжүүлнэ гэв. Чуулганд оролцогчид эрчим хүчний хэмнэлт, эдийн засаг, нөхөн сэргээгдэх эрчим хүч гэсэн асуудлыг судалж хэлэлцсэн байна.