Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас энэ сарын 07-ны өдөр буюу бямба гарагт бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа.
Энэ удаагийн их цэвэрлэгээ нь “Цэвэр цэмцгэр дүүрэг” аяны хүрээнд зохион байгуулж буй 9 дэхь удаагийнх бөгөөд 1451 аж ахуйн нэгж, байгууллага, 3600 иргэн оролцсон байна.
Дүүргийн Засаг даргын захирамжийн хүрээнд албан даалгавар гарч, хороодоор дамжуулан иргэд, аж ахуйн нэгжүүддээ мэдээлэл хүргэн ажиллаж, нийтийн эзэмшлийн гудамж талбай, гэр болон орон сууцны хороолол, ногоон бүс Сэлбэ голын эрэг дагуух хог хаягдал, цас мөсийг цэвэрлэв.
Хог тээвэр, үйлчилгээний Сүхбаатар дэвшил, Сүхбаатар тохижилт, Улаанбаатар шинэчлэл ХХК-иуд нийт 21 рейсээр 71,5 тонн хог хаягдлыг зөөж тээвэрлэжээ.
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР