Өнгөрсөн шөнө /2019.12.09/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт нэгэн иргэн амиа хорлохыг завдсан байж болзошгүй байх үед нь аврах ангийн алба хаагчид таслан зогсоожээ.
Учир нь зургаан давхар байшин дээрээс хүн унах гэж байна гэх дуудлага Онцгой байдлын албанд ирж, дуудлагын дагуу аврах ангийн алба хаагчид 03:44 цагт очиход, 22 настай иргэн О “Нисдэг машин” төвийн дээвэр дээр, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай сууж байхад нь Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид, онцгой байдлын албан хаагчид авран хамгаалж, холбогдох албанд хүлээлгэн өгчээ.