Авто зам ашигласны төлбөр нэмсэнтэйгээр холбоотойгоор зарим иргэд, ТББ-ын санаачлагаар автомашинтай жагсаал зохион байгуулагдаж байна. Жагсагчид өглөө 08:00-18:00 цаг хүртэл Д.Сүхбаатарын талбайг тойрон хөдөлгөөнд оролцоно. Энэхүү жагсаал нь 5 хоног үргэлжилнэ гэдгийг жагсаал зохион байгуулагчид мэдэгдээд байгаа аж.
Харин жагсагчид автомашинтай цуглаан, жагсаалд оролцох үедээ дараах хуулийн болон дүрмийн заалт шаардлагын дагуу замын хөдөлгөөнд оролцож, бусад хөдөлгөөнд оролцогчдоо саад учруулахгүй байхыг зөвлөжээ.