Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж байна. Ийнхүү хэлэлцэх явцад УИХ-ын гишүүд 50:26 гэсэн тогтоолцоон дээр санал нэгдэхгүй байгаагаа илэрхийлсээр байгаа юм.
Д.Эрдэнэбат: Нэг тойрог 2 мандаттай бол хоёр хүртэлх хүнийг сонгох болохоос 26 хүнээс нэг хүнийг сонго гэдэг нь хүчиндэлт
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат энэ тогтолцоог хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлээд дараах асуултыг асуусан юм. Тэрбээр “Сонгуулийн хууль энэ онд батлагдахаар давчуу орж ирж байна. Сонгуулийн тогтолцооны асуудал анхаарал татаж байна. гишүүдийн нийт хандлагыг хараад байхад холимог гэх хандлагыг дэмжих хүн цөөхөн. 26 мандатын хуваарилалт ардчилсан зарчмыг зөрчиж байна. 26 мандат байгаа бол 26 хүртэлх хүний нэрийг дэвшүүлэх ёстой байтал нэг хүн дугуйл гэдэг нь ямар учиртай юм. Хоёрдугаарт 26 хүртэлх хүний нэрийг дугуйлахад хэр хэмжээний хугацаа зарцуулах уу техникийн ямар боломж байгаа юм. Шилжилт хөдөлгөөний асуудлыг хэрхэн шийдэх вэ. Нэг тойрог 2 мандаттай бол хоёр хүртэлх хүнийг сонгох болохоос 26 хүнээс нэг хүнийг сонго гэдэг нь хүчиндэлт. Ингэж болохгүй .Улайн цайм луйвар хийж байна.
Түүний энэхүү асуултад холбогдох хүмүүс нь дараах байдлаар хариулсан юм.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Нам бүхэн 26 нэр дэвшигчийг дэвшүүлэх нь нээлттэй
-Тогтолцооны асуудал нь иргэд нийтээрээ шууд сонгох сонголтыг хийнэ. 50/26 оруулж ирэхээр үндсэн хууль зөрчсөн гэж байна. Сонгуулийн тогтолцоог 180 улсынхыг судалсан. 50 хувь нь мажератор дотроо хувь тэнцүүлэх аргаар тоолдог улс ч байна. Бидний өргөн барь байгаа хууль нь сонгогч өөрийнхөө хүссэн хүнийг сонгох боломжийг бий болгож байна. Өнөөгийн нөхцөлд сонгуулийн энэ тогтолцоог зөв гэж харж байна. 26 нэр дэвшигч дэвшиж байхад яагаад заавал ганцыг сонго гэж байгаа юм гэсэн. Нам бүхэн 26 нэр дэвшигчийг дэвшүүлэх нь нээлттэй.
УБЕГ-ын дарга Баасандорж: Шилжилтийн хөдөлгөөнийг 60 хоногийн өмнө хориглоно
Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуул дээр иргэдийн шилжилтийн хөдөлгөөнийг 60 хоногийн өмнө хориглоно гэсэн байдаг.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ц.Содномцэрэн: Цаг хугацаа, техникийн хувьд боломжгүй
-Тойрогт нэр дэвшигчийн төлөө санал өгөх асуудлыг 26 тойрог 35 намаас нэр дэвшинэ гэж тооцвол нийт 910 дэвшигч саналын хуудсанд бичигдэх юм байна. Өмнөх бүх сонгуулиуд нэг саналын хуудсаар өгдөг байсан бол одоо дөрвөн саналын хуудас хэвлэгдэх юм байна. Тиймээс 910 хүнээс 26 хүнийг сонгоно гэдэг цаг хугацаа, техникийн хүчин чадал шаардана. Нэг өдөрт тэмдэглэж багтахгүй.
Тэгэхээр 910 хүнээс 26-г нь сонгоно гэдэг бол цаг хугацаны хувьд ч техникийн хүчин чадлын хувьд ч ямар ч боломжгүй юм.
Н.БАТАА