Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн /2019.12.04/ албаны хүмүүсийн хамт ОУВС-гийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч ноён Сеок Хюн Ёоныг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд ноён Сеок Хюн Ёон Монголбанкны Ерөнхийлөгчид хандан шинэ албанд томилогдсонд нь баяр хүргэв. Монгол Улс ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” үр дүнтэй байгааг хоёр тал онцолсон ба цаашлаад Монголбанкны зүгээс хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх нь эдийн засагт тулгарч буй дунд хугацааны сорилтыг амжилттай даван туулахад чухал нөлөөтэй болохыг тэмдэглэв.